Дэлхийн аваргын хос алтан медаль, нэг мөнгөн медальтай боллоо
Польшийн Торун хотод болж буй хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн; Монгол Улсын тамирчин 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртсэн сайхан мэдээгээ улам бататгасан амжилт гаргаад байна.
Тэрбээр өчигдөр болсон 60 метрийн саадтай уралдаанд Итали, АНУ-ын тамирчдыг ардаа орхиж дахин Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн байна. Ц.Раднаа хэдхэн хоногийн өмнө 400 метрт Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэгвэл өчигдөр алтан медалиа ихэрлүүлэв.
Монголын багийн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн байна. Польшийн Торун хотод энэ сарын 24-нд эхэлсэн хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дуусна.
Ийнхүү Хөнгөн атлетикийн мастер хоёр тамирчин маань хос алт, нэгэн мөнгөн медальтай эх орондоо ирж байна.