Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusТамирчдын амжилт

 Монгол Улсын триатлоны тэмцээн эхэллээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Монгол Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээний нээлтийн ёслол болж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцон, тамирчин, дасгалжуулагч, шүүгчид болон тэмцээнийг зохион байгуулагчдад /2026.08.01/ амжилт хүслээ.

ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нээлтэд хэлсэн үгэндээ: Монголын триатлоны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, насны ангилал, төрөл тус бүрээр тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагдан, оролцогчдын хүрээ өргөжиж, тамирчдын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар тасралтгүй дээшилж байгааг онцлов.


Тэрбээр тус тэмцээн нь улсын аварга тамирчдыг тодруулахаас гадна олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, үндэсний шигшээ багийн нөөц, залгамж халааг бэлтгэх, “Лос Анжелес-2028” олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.


Триатлон нь усанд сэлэлт, дугуйн спорт, гүйлт гэсэн гурван төрлийг хослуулсан, тамирчнаас тэсвэр хатуужил, сахилга бат, хурд хүч, сэтгэлзүйн бэлтгэл болон уралдааны зөв тактик шаарддаг олимпын спортын төрөл юм. Тус спорт нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хүүхэд, залуучуудыг спортоор дамжуулан төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж буй Монголын триатлоны холбоо, шүүгчид, зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууд болон сайн дурын ажилтнуудад Төрийн нарийн бичгийн дарга талархал илэрхийлэв.

Мөн нийт тамирчдад спортын ёс зүй, шударга өрсөлдөөний зарчмыг эрхэмлэн, ур чадвар, тэсвэр хатуужлаа бүрэн дайчилж, хувийн дээд амжилтаа ахиулан, үзэгч олонд өрсөлдөөний өндөр соёл, спортын тэмүүллийг харуулан амжилттай оролцохыг хүслээ.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close