Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
FocusНогоон Ази

Баянхангай сумын сурагчдад ухаалаг самбар гардуулж, экологийн боловсрол олгох арга хэмжээ зохион байгууллаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802

Байгаль эх дэлхийгээ хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдсэн БНСУ-ын СонЖүса, ГымСонса хийдийн лам, сүсэгтэн олон “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын хэрэгжүүлж буй ойжуулалт, байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмжин, сайн үйлсийн хандив өргөсөн билээ.

Тус хандивын хүрээнд “Ногоон Ази” сүлжээ ТББ-аас орон нутгийн сургуулийн цахим сургалтын орчин, дэд бүтцийн ялгаатай байдлыг багасгах, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор Төв аймгийн Баянхангай сумын ерөнхий боловсролын сургуульд ухаалаг самбар гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл болон 70 гаруй сурагч оролцлоо. Хандивласан ухаалаг самбарыг тус сургуулийн биологийн ангид байршуулж, сурагчдын байгаль шинжлэлийн хичээлийг илүү бодит, интерактив хэлбэрээр судлах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Түүнчлэн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан, байгаль эх дэлхийгээ хайрлах ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор байгаль орчны сургалт, гар зургийн уралдаан өрнүүлж, хүүхэд бүрийн дотоод ертөнц, байгаль хамгаалахын үнэ цэнийг зургаар илэрхийлэх боломжийг олгов.  

Энэхүү хандив нь Монгол Улсын Засгийн газраас боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж буйгаар онцлог юм.

Түүнчлэн хот, хөдөөгийн сургуулиудын сургалтын орчны ялгааг арилгах, хүүхэд багачуудыг орчин үеийн мэдээллийн технологи, цахим контентуудад тэгш хүртээмжтэйгээр холбох бодит дэмжлэг боллоо.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802

Холбоотой мэдээ

Back to top button
Close