Түүхэн ой санамжаа ирээдүйн хойч үедээ дамжуулах нь чухал

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
А.М.Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр «ОХУ ба Монгол Улсын хоорондын найрсаг түншлэл, харилцан туслалцааны зам» олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Улаанбаатар дахь Русский дом буюу РЦНК-д 2026 оны 10-р сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хуралд оролцогсдод хандан Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, Улаанбаатар дахь Русскийн дом-н орлогч захирал Каламин Александр Ильич мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

А.М.Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн тэргүүлэх мэргэжилтэн Паппинен Иван Евгеньевич хэлсэн үгэндээ түүхэн ой санамжаа уламжлан хадгалж, ирээдүйн хойч үедээ дамжуулах нь чухал гэдгийг тодотгоод, ОХУ ба Монгол Улс нь олон жилийн турш сайн хөршийн ёсоор хамтран оршин тогтнож, бие биедээ туслан дэмжиж ирснийг дурдлаа.

Уг хуралд ОХУ-ын Монгол судлалын тэргүүлэх эрдэмтэн судлаачид болох:
- ОХУ-ын ШУА-ын Орчин үеийн Ази ба Хятад судлалын хүрээлэнгийн монгол судлалын секторын удирдагч, ОХУ-ын ШУА-ын Монгол судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, НҮБ-н Нүүдлийн иргэншил судлалын Олон улсын хүрээлэнгийн зөвлөх хорооны гишүүн, Монгол судлалын олон судлалын холбооны гишүүн, улс төрийн ухааны доктор Железняков Александр Сергеевич,
- Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн захирал, улс төрийн ухааны доктор, профессор Родионов Владимир Александрович,
- Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн Улс төр, нийгэм судлалын тэнхимийн эрхлэгч, нийгмийн ухааны доктор, профессор Бадмацыренов Тимур Баторович болон бусад эрдэмтэн судлаачид

Монголын талаас:
- Түүхийн ухааны доктор, профессор Н.Ганбат
- БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Э.Очхүү
- Монгол Улсын ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Н.Наранжаргал
- Монгол Улсын ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг нар оролцож сонирхолтой илтгэл толилууллаа.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802



