“АРА ОПЕН-2026” тэмцээний хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “АРА ОПЕН-2026” тэмцээний нээлтийн ёслол Ара комплекст боллоо. Тэмцээний нээлтэд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, тэмцээнийг санаачлагч, Архангай аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ара комплексийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр болон тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдийн төлөөлөл /2026.07.29/ оролцов.
Энэ үеэр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Архангай аймаг 2023 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үеэс хойш урлаг соёл, спортын олон арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жил жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг аймгийн холбоотойгоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээн зохион байгуулах бидний хүсэлтийг хүлээн авч, дэмжсэн Монголын жүдо бөхийн холбоонд талархлаа илэрхийлье” гэв.
Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй аймгийн удирдлагууд, Ара комплексийн хамт олон, Архангай аймгийн жүдо бөхийн холбоонд талархлаа илэрхийлэв. Тэмцээнийг санаачлагч, гавьяат тамирчин Л.Отгонбаатар “АРА ОПЕН” тэмцээн цаашид жил бүр зохиогдохоор болсныг энэ үеэр дуулгалаа. Яг одоо “АРА ОПЕН-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын дагах болон хагас шигшээ барилдаанууд үргэлжлэн явагдаж байна.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



