Тамирчдын амжилт

ОУХМ Б.Шоовдор Монгол Улсын гавьяат тамирчин боллоо

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн болон ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир-теник спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор  Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.

ОУХМ Б.Шоовдор нь 2010 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэн, 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болсон юм.

Тэрбээр “Будапешт-2018”, “Нур Султан-2019”, “Осло-2021”  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр  хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, И.Ярыгиний “Алтан гран при”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм.

Мөн “Монголиа опен”-ы аварга, улсын аварга шалгаруулах тэмцээний таван түрүүтэй шилдэг тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close