Тамирчдын амжилтУрлаг спорт
Мастер Э.Хүслэн 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
Турк улсад болж буй 100 буудалт даамын ДАШТ-ий охидын 11-13 насны ангилалд Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Э.Хүслэн дэлхийн аварга боллоо.
Э.Хүслэн Монгол улсаас 100 буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болж байна. Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байсан юм.