Байгаль орчинНийгэмФото сурвалжлага

Монгол орны сайхан бүхэн “Хязгааргүй зураас ба холбоос”-оор тодров

БНСУ-ын гэрэл зурагчин Sean Pyo болон Тусгал клубын гэрэл зураг сонирхогч Б.Батбилэг, Ч.Ганжавхлан нарын хамтарсан “Хязгааргүй зураас ба холбоос” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн хоёр өдөр үзэгчдийн хүртээл болж, өчигдөр өндөрлөлөө. Тус үзэсгэлэнг санаачлагч БНСУ-ын гэрэл зурагчин Sean Pyo өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монголын байгаль, ахуй амьдралтай танилцаж, сэтгэлийн гүнд мэдэрсэн сайхан мэдрэмжээ хуваалцахаар Солонгос найзуудаа дагуулан Монгол улсын ихэнхи аймаг сумдаар аялсан аж.

Тэндээс 두근두근 몽골 원정대 гэдэг клуб Солонгос улсад үүсэн байгуулагдаж одоогоор 11 дэх аяллаа амжилттай хийжээ. Энэхүү үзэсгэлэн Монгол Солонгос найзуудын нөхөрл өлийн үр дүн гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.юм. Монголын Урчуудын эвлэл SENGERAGI Mongolian art gallery-д нээгдсэн тус үзэсгэлэнг зохион байгуулагч Тусгал клубын гэрэл зураг сонирхогч Ч.Ганжавхлан, БНСУ-ын гэрэл зурагчин Sean Pyo нарын сэтгэгдлийг хүргэж байна.

Тусгал клубын гэрэл зураг сонирхогч Ч.Ганжавхлан хэлэхдээ “Хязгааргүй зураас ба холбоос гэдэг нэртэй үзэсгэлэн маань хоёр өдөр дэлгэгдлээ. Солонгост Монголын хязгаартгүй зураас шиг тал газар их ховор өндөр уулнууд, байшин барилга их байдаг. Монголын  хязгааргүй уудам тал нутгийн тасралтгүй үргэлжлэх зураасны хамгийн сэтгэл татам хэсгийг харуулах зорилгоор энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг нэрлэсэн. Хамтран ажилласан БНСУ-ын гэрэл зурагчин Sean Pyo маань найман жилийн хугацаанд Монгол улсын 11 удаа ирэхдээ Монголын амьдралтай танилцаж, Хөвсгөлийн  тайгад – 50 хэмд явж үзлээ. Алтай таван богд руу очсон тухайгаа ном болгон бичсэн. Номыг Солонгос улсын Сөүл хотод нээх гэрэл зургийн үзэсгэлэнгий үеэр олны хүртээл болгох юм.

/

Тусгал клубын гэрэл зураг сонирхогч Б.Батбилэг бидний Монголынхоо өөр өөр аймаг суманд авсан гэрэл зураг нэг л холбоостой харагдана. Хүнийг гол болгож, Монгол хүмүүс  ямар их азтай ард түмэн гэдгээ ойлгоосой. Ийм сайхан байгальтай улсын иргэн гэдгээ мэдрээсэй гэж зорьсон. Тиймээс Монголынхоо байгалын ховор дүр зургийг харуулахыг хүссэн. Тухайлбал,  Увс аймгийн Их нууруудын хотгорт байдаг Шаазгай нуурыг хүмүүс тийм сайн  мэдэхгүй. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Жаргантын гол гэдэг харз -50 хэмд ч хөлдөггүй. Хэзээ ч очсон цав цагаан өнгөтэй байдаг. Монголчуудын үзэх ёстой газрын нэг. Хойд сайрын хүрхрээ, тал нутгийн тэмээ, хангайн тэмээ  гээд байгалын сайхныг гэрэл зурагтаа харуулж байна. Эх орныхоо сайхан бүхнийг монголчууд маань үзэж харахыг зорьдог шинэ үеийн аялагчид  төрөн гарах ёстой. Дэлхийн хамгийн ВИП, хамгийн тансаг, өндөр  түвшний аялагчид, гэрэл зурагчид  одоо Монгол ру ирэхийг хүсдэг болсон. Учир нь эх нутгийн маань онгон байгаль, нүүдэлчин ахуй  ямар ч үед Монголыг тодотгоно. Монголчууд бид байгалиа хайрлаж, зөв аялж,хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Бид үнэхээр азтай, сайхан газарт амьдарч байгааг л үзүүлэхийг зорьсон”  гэв.

Солонгос улсын гэрэл зурагчин Sean Pyo хэлэхдээ “2015 онд Монголд ирээд Говийн аялал хийж явахдаа ийм үзэсгэлэн гаргах хэрэгтэй  гэдгийг мэдэрсэн. Яагаад гэвэл ийм сайхан байгалийг ганцаараа  үзэх нь харамсалтай байсан. Тэр үеэс л Монголын хязгааргүй зураасыг олж харсан. Соонгост бол тийм зураасыг харна гэдэг хэцүү зүйл. Хязгааргүй  зураас дээр янз бүрээр хүмүүсийг зогсоох юмсан гэж боддог байсан. Тэгээд л өөр цаг хугацаанд өөр аймагт, өөр өөр үйл явдалтай хүмүүсийн зургийг авахыг хүссэн.

Анх Монголд ирээд үнэхээр их гайхширсан. Сюрприз байсан гэж болно. Яагаад гэвэл Солонгосоос хэдхэн цагийн зайтай газарт ийм сайхан байгальтай, онгон дагшинаараа байгаа улс байсныг огт мэддээгүй. Солонгос хүмүүс ихэвчлэн  ийм онгон дагшин байгалийг үзнэ гээд Амазон явдаг. Үнэхээр биширсэн. Монгол улс анх ирсэнээс хойш өөрчлөгдсөн. Мэдээж хотын хувьд нүдэн дээр л өөрчлдөгдөж байна. Найман жилийн өмнөх Улаанбаатар ямар байлаа. Хүмүүсийн хувьд малчин ард өөрчлөгдөөгүй санагдаж байна. Харин хотын хүмүүс их аялдаг болсныг анзаарсан. Өмнө нь аялдаг хүн ховорхон, хөдөө нутаг малчдын эзэмшил газар мэт байсан. Харин одоо хотын хүмүүс хөдөө амраад, майхан бариад байгалийн сайхныг харж бишрээд явдаг болсон байна.

Үзэсгэлэнгээ  нээсэн хоёр өдөрт монгол хүмүүс над дээр ирээд “Манай улсыг ийм  гоё, сайхан гэдгийг гэрэл зургаар харуулж өгсөнд баярлалаа”  гэж хэлэхийг сонсоод үнэхээр  гайхсан. Маш их урам авлаа.  Цаашдаа улам ихээр хичээж илүү сайн зургууд авахыг хүсэж байна” гэлээ.

?

Ч.Ганжавхлан: “Sean Pyo маань жуулчны баазад гар утсаа мартчихсан. Гэтэл маргааш өглөө нь Баян-Өлгий нисэх ёстой. Урд шөнө нь жуулчны бааз руу ярьж, гар утсыг нь нутгийн малчин ах аваад 20 гаруй км явж, Булган аймгийн Дашинчилэнгийн зам тосоод  портерийн жолоочод дайж явуулсаy. Портерийн жолоочийг Эмээлтийн замд тосч гар утсаа авсан юм. Маш их баярласан найз маань Солонгосын алдартай “манга” зураачаар энэ түүхийг зуруулаад “Монголын малчин ардын сайхан сэтгэл ийм байна” гэдгийг түүх болгон үлдээсэн”

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close