БОУАӨ-ийн сайдын 2027 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн төслийг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр танилцууллаа.
Монгол Улсын Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн төслийг боловсруулж, иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулан санал, хүсэлтийг нь авч төсөлд тусгах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Ирэх оны төсөвт цаг уур, ус, ой, орчны бохирдлыг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутаг зэрэг чиглэлээр 121 арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд эдгээрийг Засгийн газар, Сангийн яамнаас баталсан холбогдох журмын дагуу эрэмбэлэн боловсруулсныг онцоллоо. Мөн төсвийн төслийн 393 хуудас дэлгэрэнгүй материалыг shilen.gov.mn цахим хуудсанд нээлттэй байршуулж, иргэдийн саналыг авч байна.
Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн төсөл, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Цаг уур, орчны шинжилгээний газар, Ойн газар, Усны газрын 2027 оны төсвийн төслүүдийг тус тус танилцуулж, хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлэгт БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч.Чулуунчимэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга болон Үндэсний аудитын газар, Сангийн яам, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны цахим хуудсаар шууд дамжуулав.












Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



