Байгаль орчинНийгэмФото сурвалжлага

“Далай шиг говь, говь шиг далай” үзэсгэлэн нээлтээ хийв

Монгол орны хил хязгаар нь үл харагдах алтан шаргал говь, зэрлэг ан амьтан болон БНСУ-ын зах чөлөөгүй дүнхэлзэх цэнхэр далайн амьдралаар аялуулсан “ДАЛАЙ ШИГ ГОВЬ, ГОВЬ ШИГ ДАЛАЙ” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

Тодруулбал, “Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн бидний өмнө тулгарч буй асуудал болсон гэдгийг байгалийн зургаар дамжуулан ойлгуулахаар “Нэг дэлхий” төслийг эхлүүлсэн юм. Уг төслийн хүрээнд БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гёны хамтарсан “Далай шиг говь, говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь гэрэл зургаар дамжуулан хувь хүний байгаль дэлхийгээ хайрлах төлөвшилд нөлөөлөхийг зорилготой аж.

Нээлтийн үеэр Гэрэл зурагчин  Х.Сэргэлэнбат  хэлэхдээ “Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Гэтэл бидний амьдарч байгаа дэлхий маань ганцхан. Тиймээс ганц дэлхийгээ хайрлая хамгаалья гэсэн зорилгоор “Нэг дэлхий”  төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Далай шиг говь, говь шиг далай”  үзэсгэлэнг БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гёны хамтран ажиллас ан. Пак Мин Гён маань Монголын маань  говийн зургийг авч, би Солонгост очиж далайн зураг авсан. Далай элс хоёрын хоорондын харилцаа уялдаа, ямар шинжээрээ адилхан байна. Өнөөдрийн уур амьсгалын  өөрчлөлт манай дэлхийд ямархуу явагдаж байна. Монгол улсад илүү их мэдрэгдээд байгаа вэ гэвэл онгон дагшин байгальтай учраас тодорч харагдаад байгаа юм.

Дэлхийн улс орнууд байгаль дэлхийгээ хамгаалаад эхэлчихсэн. Харин бид эх дэлхийгээ хамгаалж, ирээдүйдээ үлдээхийн тулд монгол хүн бүр, хүүхэд бүр өнөөдөр үйлдлээ зөв болгох цаг иржээ гэдгийг энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан хүмүүст хүргэхийг зорьлоо. Энэхүү үзэсгэлэнг ард иргэддээ, хүүхдүүдэд үзүүлээх оломж олгосон БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгал хамгаалах төвийн хамт олонд баярлалаа” гэв.

БНСУ-ын гэрэл зурагчин Пак мин Гён хэлэхдээ “Миний хувьд маш залуу ч туршлагатай уран бүтээлч Сэргэлэнбаттай  хамтран ажиллаж байгаа  минь нэр төрийн хэрэг гэж бодож байна. Монголын элсэн цөлийг хараад далайн үзэсгэлэнт төрхтэй адилхан юм байна гэдгийг мэдэрсэн. Сэргэлэнбат уран бүтээлчтэй хийсэн энэхүү аялал маань сэтгэлийн мэдрэмжийн үнэлэмжийг ил гаргасан үнэн цэнэтэй ажил байлаа. Элсэн говийн зургийг авахад маш их түшиж байсан. Байгаль хамгааллын том төсөлд нэгдэн орж, өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Үзэсгэлэн таалагдана гэж итгэж байна” гэлээ.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close