Тамирчдын амжилтУрлаг спорт

Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсын Аварга боллоо

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдсанаас Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж Улсын аварга цолны болзол хангасан бол улсын аварга Н.Батсуурь найм даван үзүүрлэлээ.

Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар нарын таван бөх тав даван МУ-ын начин боллоо. Харин улсын начин Д. Анар улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж Монгол Улсын Харцага цолны болзол хангав.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close