Тамирчдын амжилтУрлаг спорт

Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “УЛСЫН НАЧИН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Зарлиг болгох нь:

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсанд тооцож аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүд Улсын начин цол олгосугай” гэжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Цол хасах тухай зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ:

“…Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын баяр наадын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авснаас сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Увс аймгийн Тэс сумын харьяат Бадрахын Ганзоригт олгосон “Улсын начин” цолыг хассугай” гэжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close