Байгаль орчинWorld

Хелен хар салхины улмаас амь насаа алдагсдын тоо 230-аас давжээ

АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужийн зургаан хотыг  өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Хелен нэртэй хар салхи дайран өнгөрч, 230 иргэн амь насаа алдаад байна. 270 гаруй иргэн гэр бүлээсээ холбоо тасарсан талаар бүртгэгдсэн ба тэд гэр бүлтэйгээ холбоо тогтоожээ. Хар салхины улмаас 75 иргэн ор сураггүй болсон ба эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр буюу ням гарагт мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд Хелен хар салхины гамшгийн дараах сэргээн босголтын ажиллгаанд дэмжлэг үзүүлэхээр гамшигт өртсөн хотуудад нийт 1,500 цэрэг нэмж илгээх, мөн 137 сая гаруй долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн талаар дурджээ. 

Сэргээн босгох ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаанд нийт Холбооны онцгой байдлын алба, Үндэсний гвард болон мужийн аюулгүй байдлын хэлтэс зэрэг хүчний байгууллагын нийт 13,100 алба хаагч дайчлагдан үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын 400 сувилагч, 40 гаруй их эмч иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа аж.

Өмнөд Калифорни мужид 174,000 гаруй оршин суугчид, Хойд Каролина мужид 179,000 мөн Жоржиа мужид 151,000 гаруй оршин суугчид тог цахилгаагүй хэвээр байна. 

Орчуулсан. Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: https://abcnews.go.com/  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close