Сарлаг бугуйлдах тэмцээн жуулчдын анхаарлыг татав
Хөвсгөл аймгийн Хатгал суманд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо /МБАНХ/, Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран “Монгол Сарлаг 2018” фестивалийг зохион байгуулсан юм. Тус наадамд МБАНХ, Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төслийн хамт олон, ХХАХҮЯ-ны төлөөлөл, “Жинст Мөрөн”, “Сноу Фийлдс”, “Алтай кашмер”, “Монгол Текстайл” зэрэг үндэсний үйлвэрлэгчид, 18 аймгийн болон Хөвсгөл аймгийн 11 сумын малчид, гадаад дотоодын олон жуулчид, иргэд оролцсон билээ.
Тус наадмын хүрээнд Сарлаг бугуйлдах, булигуулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Сонирхуулахад, сарлаг нь далайн түвшнээс дээш 1600 метрээс дээш хүйтэн сэрүүн бүсэд амьдардаг. Тиймээс сарлагийн хөөвөр нь хүйтэн сэрүүнээс хамгаалах чадвартай байдаг. Энэ утгаараа сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн биед их эвтэйхэн, маш дулаахан, хөнгөхөн байдаг. Сарлагийн хөөврийг микроскопоор олон дахин томруулж харвал голдоо хөндий гуурсан бүтэцтэй байдаг бөгөөд гадаах агаарын чийгийг тэрхүү хөндийдөө хуримтлуулж хүний бие рүү чийгийг нэвтрүүлдэггүй онцлог, давуу талтай гэнэ.
ГАНЦ САЙХАН САРЛАГЫН БУХНЫ ЗУРАГ ТАВЬЧИХГҮЙ ДЭЭ. ҮНЭХЭЭР СҮРДМЭЭР СҮРЛЭГ САЙХАН АМЬТАН ШҮҮ ДЭЭ