Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинЭдийн засагБайгаль орчинОрон нутагУрлаг спортЭрүүл мэнд
Энэ онд Орхон аймагт гурван багийн барилга барьж байна
Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Эрдэнэ багт барьж буй багийн төвийн цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Уг ажил 14 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь “Рино инженеринг” ХХК шалгарчээ. Одоогоор газар шорооны ажил дуусч, суурийн ажилдаа ороход бэлэн болоод байгаа ажээ.
Уг цогцолборын барилгыг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр барихаас энэ онд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ. Ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад хүлээлгэж өгнө. Барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 6 давхар, краказан технологиор барина.
Орхон аймгийн засаг захиргаанаас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүднээс Эрдэнэ багаас гадна Баянцагаан, Говил багт багийн төвийн цогцолборын барилгыг барьж байна.