НийслэлШинэ мэдээЭнэ сард

Энэ сарын 21-нд Долоон буудал хүртэлх замыг хаана

Чингэлтэй дүүргийн Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны өдрийг 00:00 цаг хүртэл хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй “Сэлбэ” дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийгдэх болсныг холбогдох албаныхан мэдээллээ.

Уг ажлын хүрээнд таван  буудлаас долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close