
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Хүний эрхэд суурилсан төсөв боловсруулж, үр дүнд нь иргэдийн эрх бодитоор хангагдаж, амьдралын чанарыг өөрчлөх зорилгоор “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НЗДТГ, яамдын төлөөлөл, хүүхэд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсролын асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагууд, хүний эрх, хууль сахиулах, шүүх, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, санал солилцлоо.

Төрийн байгууллагуудын төсөв, бодлого, хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлагатай уялдуулан боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал онцлов. Үе шаттай хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийн хүрээнд 2027 оны төсвийн төсөлд зарчмын зөрүүтэй санал боловсруулан хүргүүлж, хүний эрхийн шалгуурт нийцсэн төсөв боловсруулахад үр дүн хүлээж байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө найман бодлогын хүрээнд батлагдсан. Үүний нэг нь хүний хөгжлийн бодлого бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төлөвлөлтүүд хэрэгжинэ гэв. Тодруулбал, хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлийг бууруулах, үндэсний соёлын дархлааг дэмжих, хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр ажлууд хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийн асуудал, шийдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Нийслэлийн боловсролын салбарт 2020-2025 онд 133 цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 21,905 хүүхдийн суралцах боломжийг бүрдүүллээ. Мөн 2020-2025 онд 52 сургууль, 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулж, 36,678 хүүхдийг суралцах боломжоор хангасан байна. 2026 он гарснаас хойш 6 сургууль, 12 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 22 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ.








НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802



