Налайхын замыг шинэчлэх ажил замын далан хоолой, тунелийн ажил бүрэн дуусч, хучилтын ажлыг эхлүүлээд байна. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй. Замын хучилтыг ирэх сарын 10 гэхэд дуусгаж, замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-наас нээхээр ажиллаж байгаа аж.
Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм гэж Налайх дүүргээс мэдээллээ.