Нийслэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмжийг батлав

Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга С.Амарсайхан хурлыг нээж үг хэлэв.

Тэрээр Гамшиг ослын давтамж нэмэгдсээр байна. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийн хөгжил саарч, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсоор байна. Тиймээс хохирлыг багасгах тохиолдож болзошгүй аюулыг тооцож, хохирол багатай даван туулах гамшгийн эмзэг байдлыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах нь хамгийн чухал асуудал болоод байгааг онцоллоо.

Мөн “Нийслэлд тохиолдож байгаа аюулт үзэгдэл гамшгийн дийлэнх нь байгалийн давагдашгүй хүчин зүйлс бус харин сахилга бат, хариуцлагагүй байдал, хүний буруутай үйл ажиллагаа, хууль дүрмийг чанд сахиж мөрдөхгүй байгаагаас үүдэлтэй гамшиг осол дийлэнх нь эзэлж байна.

Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд салбар хороодын хамтын ажиллагаа, Нийслэлийн нутгийн захиргааны болон ААН байгууллагын түншлэлийг сайжруулах, иргэд олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлыг бодлогоор хангах зорилгоор өнөөдрийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж байна” гэв.

Хурлаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн танилцуулгыг хийв. Дараа нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ы төслийг Нийслэлийн ОБЕГ-ын дэд хурандаа, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Б.Мягмардорж танилцууллаа.

Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд зөвлөмж, төлөвлөгөөтэй холбоотой саналаа хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмжийг баталлаа гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close