Гадаад харилцааЭрүүл мэндФото сурвалжлагаНийслэл

Анхны сургалтын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө

Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийг байгуулан өнөөдөр ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийн барилга нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын буцалтгүй тусламж болон ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдсан юм. Энэхүү эмнэлэг 2016 оны гуравдугаар сард баригдаж эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 17-нд өвчтөнүүдээ хүлээн авч эхлэнэ. Түүнчлэн тус сургалтын эмнэлэгт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж түүн дотроо 1.5 тесла хүчин чадалтай MRI, CT, ангиограф (бүхий л судасны зураг авдаг) зэрэг Монголд байхгүй оношилгооны аппаратууд дагалдаж байгаа юм.

Монголын анагаахын салбарын боловсон хүчний 95 хувийг бэлтгэдэг АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу Монгол-Япон сургалтын эмнэлгийг долоон тэрбум 986 сая иенийн буцалтгүй тусламжаар барьж байгаа юм. Эмнэлгийн барилга япон стандартаар баригдсанаас гадна техник технологи, боловсон хүчин, үйлчилгээ гээд бүх зүйл нь японы эмнэлгийн үйлчилгээг мэдрүүлэх гэнэ.

Тус эмнэлэгт резидент эмч нарыг дадлагажуулахаас гадна Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой. Сургалтын эмнэлэг нь 15 мянган ам метр талбайд байрлах бөгөөд амбулатори, дүрс оношилгоо, дуран, яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал, лаборатори, эмийн сан, ариутгал, гал тогоо, бичиг хэрэг, захиргаа, сургалтын танхим, эмчийн үзлэгийн кабинет, морог зэрэг хэсгээс бүрдэж байна. Мөн хэвтэн эмчлүүлэх 104 ортой байх юм.

лэлчүүдийнхээ өмнөөс сэтгэл өндөр байна. Энд суралцах боломжийг оюутан залууст олгосон, Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн түлхүүрийг гартаа атгасан иргэд оршин суугчдад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт бий болгож өгч байгаа ЖАЙКА олон улсын байгууллага, 1998 оноос хойш манай улстай стратегийн түншлэлээ хэрэгжүүлж бодитой үр дүн гаргаж байгаа Япон Улсын Засгийн газарт баярлалаа. Нийслэл хотод тулгардаг олон асуудал бий. Агаар хөрсний бохирдол, замын түгжрэл, ажил, амьдралын хэмнэл болоод бусад хүчин зүйлээс шалтгаалан эрүүл мэндийн олон асуудал тулгарч байна. Бид эрүүл, боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх зорилготой. Тэрхүү зорилгын нэг хэсэг нь энэ байгууламж болж байна. Энэ эмнэлгээр дамжуулан олон залуус мэргэжил боловсролтой болж, олон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл чадвартай залуус Монгол Улсын салбарт бүрт очиж ажиллаж чадна. Тиймээс энд суралцах залууст болон удирдах багш ажилтнуудад улам их хариуцлага ногдож байна. Барилга барих нэг асуудал, тоног төхөөрөмж хэрэгсэлтэй байх, ажиллах өөр хэрэг. Тэдгээрийг зүй зохистой хэрэглэх менежментийн удирдлагатай байх чухал асуудал” юм гэж хэллээ.

Эмнэлгийн найдвартай үйл ажиллагааг хангаж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд эмнэлгийг шат дараатай ашиглалтад оруулах юм. Энэ зун амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулж эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлнэ. Мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд хийж эхэлнэ. Яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг 3 дахь шатанд ашиглалтад оруулна. Ингэснээр Япон менежментийн сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close