НийгэмНийслэл

Өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордны арын замыг түр хугацаагаар хаана

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар өнөөдрийн төрийн дээд айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөн зохицуулах талаар шууд мэдээлэл хийлээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв талбайд Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг угтан авах ёслол яг одоо болж байна. Дээрх айлчлалтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Өнөөдөр буюу 26-ны өдөр замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалтыг хийж байгаа. Мөн зарим цэгт явуулын станц ажиллаж байгаа бөгөөд 96.3, 104.5, 107.5, 99.3, 88.3 болон 100.5 радиогоор замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллүүдийг цаг тухайд нь өгч байна.

Чингисийн өргөн чөлөө буюу Төрийн ордны баруун, зүүн талын зам, их сургуулийн гудамж, Шангри Ла зочид буудал орчим, Олимпийн гудамж ба төв зам байнгын ачаалал авна. Түүнчлэн Гэсэр сүм, И мартаас Залуучуудын зочид буудал хүртэлх замууд ачаалал авах тул аль болох дээрх замыг сонгохгүй хөдөлгөөнд оролцохыг санал болгож байна” гэх мэдээллийг өглөө.

Мөн энэ үеэр Олимпийн гудамжийг Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан түр хаасан тул гацаа түгжрэл үүсгэж байгаа тул тэр зам руу орохгүй байхыг зөвлөж байв. 

Албан ёсны айлчлалтай холбогдуулан 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаагаад хөдөлгөөнийг нээсэн байна. Харин 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаах юм.
Мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамд хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

Ц.Оюунсарнай

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close