Гадаад харилцааУлс төр

Д.Цогтбаатар сайд 75 дугаар чуулганыг даргална

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогдов. Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болох юм.

Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын бүтэц бөгөөд энэ удаагийн чуулганаар ахлах албан тушаалтнуудын уулзалт, сайд нарын түвшний хуралдаан болох юм.

Ийнхүү Монгол Улс 20 жилийн дараа тус байгууллагын чуулганы даргаар сонгогдон ажиллахаар боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close