Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusГадаад харилцааХЗДХЯ

БНСУ-тай жолооны үнэмлэхийг харилцан итгэмжлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч /2026.05.22/ уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны тухай болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы БНСУ-д хийх албан айлчлалын талаар санал солилцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ирэх долоо хоногт БНСУ-д айлчилж тус улсын Хууль зүйн сайд Жөн Сөн Хо-той уулзана. Албан айлчлалын хүрээнд талууд хоёр орны хууль зүйн салбарын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг ярилцахаас гадна жолооны үнэмлэхийг харилцан итгэмжлэх асуудлыг хэлэлцэх товтой байна.

Мөн БНСУ-д гэмт хэрэг зөрчилд холбогдсон Монгол иргэдийн асуудал болон хоёр орны гадаадын иргэн харьяатын газрын хамтын ажиллагааны тухай, визний асуудлыг хөнгөвч талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы албан айлчлалыг бүх талаар дэмжиж, үр дүнтэй болоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close