Нийслэл

БЗД-ийн IX хороонд НҮБ-ын төсөл хэрэгжинэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй хамтран ‘’Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх’’ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын үерийн эрсдэл бүхий гэр хорооллын долоон хороонд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үерийн аюулыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх юм.

Дэлхийн сангийн санхүүжилтээр хэрэгжих уг төсөлд дүүргийн 9-р хороо шалгарсан бөгөөд тус хорооны үерийн аюул, эрсдэл, эмзэг байдлын талаарх судалгааг гаргаж, оршин суугчдыг үерийн аюулыг даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж үерийн эрсдэлийг багасгах ажлыг хийхээр төлөвлөж өнөөдөр эхлэлийн семинарыг зохион байгууллаа.

Дашрамд, тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, НҮБ-ын Хабитатын төслийн менежер Ш.Энхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close