7 хоногУрлаг спортФото сурвалжлага

С.Саянцэцэг аавынхаа “Миний ээж тэмээчин” дуугаар бэлэг барив

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн ууган охин МУСТА, дэд профессор, төгөлдөр хуурч Саянцэцэгийн “Сонгодог хөгжмийн үдэш” тоглолт өчигдөр УДБЭТ-ийн концертын танхимд боллоо.

Монголын сонгодог урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж яваа түүний тоглолтод ОХУ-ын нэрт хөгжимчин, Англи улсын Лондон хотын Northern Ballet Theater болон BBC Scottish Symphony Orchestra-ийн гоцлон тоглогч, виолончилист Александр Волпов, АНУ-ын Луисвиллийн Их Сургуулийн туслах профессор, кларинетчин Меттью Нельсон нар уригдан оролцсон юм.

Мөн түүний багш Монгол Улсын Ардын жүжигчин Т.Цолмон, Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторид ЗХУ-ын Ардын жүжигчин Скрябинист нэрээр алдаршсан Маргарита Алексеевна Фёодорова багшийнх нь отгон шавь нарын нэг залуу төгөлдөр хуурч М.Мишээл, өөрийн гарын шавь нарын нэг болох МУ-ын Консерваторийн 4а ангийн сурагч О.Нандин нарын хамт үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн хаан хуурын уянгалаг аялгуу эгшигээр сонорыг нь мялаасан билээ.

Тоглолтын эхэнд төгөлдөр хуурч С.Саянцэцэг маань аавынхаа зохиосон “Миний ээж тэмээчин” дууны аялгууг зочдын хамт тоглосон үзэгчдийн сэтгэлд ихэд нийцсэн билээ. Тоглолт өндөрлөсний дараа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох үеийн бичлэгийг сонирхуулж байна.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

2 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
deegii
deegii
6 Жил

Gaihaltai saihan toglolt baisan shuu. Mongoliin tudiigui delhiin toglooch tsuuhun humuusiin neg bolson Sayantsetseg bagshiin toglolt oroltsson humuus delhiin hemjeenii togloltiig mongoliin uzegchdee toliluulsan. Ta nariin ajild amjilt eruee

Зочин
Зочин
6 Жил

талархаж сууна даа, сайхан аавын сайн охин сайхан яваад бахархаж сууна,урлаг бол нийгмийн гэрэл,анир,баясал ,бадраг

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
Close