ЗТЯЯрилцлага

Б.Дэлгэрсайхан: Ирэх онд эдийн засгийн үр өгөөжтэй замд илүү төвлөрч ажиллах бодлого баримтална

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг зам тээврийн салбарын хэлэлцүүлэг /2025.08.04/ боллоо.

Ирэх 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт иргэд, олон нийтээс “Одоо хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүд ялангуяа автозамын төслийн хэрэгжилтийг яаж чанартай, үр ашигтай болгох вэ?, “Автозамаа яаж эвдрэл гэмтэл багатай, чанартай болгох вэ?” гэсэн асуултыг их тавьж байна. Эдийн засагчид мөн эдийн засгийн үр өгөөжтэй зам барих тухай саналыг дэвшүүлж байгаа талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо.

Мөн Зам, тээврийн яамнаас ирэх онд шинээр зам тавихаас илүү хуучин замуудаа засаж сайжруулах, он дамжин үргэлжлэх төслүүдээ чанартай хэрэгжүүлэх ажилд илүү түлхүү анхаарч ажиллана. Мөн эдийн засгийн үр өгөөжтэй замд илүү төвлөрч ажиллах бодлого баримтална.

Автозамыг дан ганцхан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих бус төр хувийн хэвшлийн түншлэлээр, олон улсын жишгээр барих чиглэлд анхаарч ажиллана.

Түүнчлэн бид зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна. Автозамаа сайжруулах, сайн зам дээгүүр зорчихын тулд замын хураамжаа нэмэгдүүлж, эргээд замаа сайжруулахад зарцуулья. Эдийн засагчдын хэлж буйгаар эдийн засгийн үр өгөөжтэй, тусгай зориулалтын чанартай автозам тавиад, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлээд, төлбөрийн системийг нь зөв нэвтрүүлж өгвөл иргэдийн ая тухтай зорчихоос гадна иргэдийн аюулгүй байдал хангагдана. Энэ нь айл өрхийн, иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй байх болно.

Ачаа тээврийн автомашины хувьд мөн тохирсон тооцоо судалгааг хийгээд, эдийн засгийн үр өгөөжтэй замд тохирсон төлбөртэй зорчуулах, үүнийг мөн иргэдэд эдийн засгийн хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэж ажиллана гэдгийг энэ үеэр мэдээлэл өглөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close