Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
ЗТЯ

Япон улсын Элчин сайдтай нисэх буудлын өргөтгөлийн төслийн талаар санал солилцов


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.06.29) Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй иенийн хөнгөлөлттэй зээлээр “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийг барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийг УИХ-аар оруулах тухай асуудлаар санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд зээлийн хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд хүрээнд талууд бэлтгэл ажлуудыг хэрхэн хангаж ажиллах талаар ярилцлаа.

Түүнчлэн уг төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэх, төлөвлөгдөж буй хугацааг богиносгох, энэ хүрээнд зарим тулгамдаж буй асуудлууд, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар хэлэлцэв.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close