ЗТЯ
Иргэний нисэхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2025/02/миат.jpeg?resize=780%2C405&ssl=1)
2025 он гарснаар Зам тээврийн салбарт шинээр хэрэгжиж эхэлсэн хуулиудыг танилцуулж байна. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс Төмөр замын тээврийн тухай хууль болон Иргэний нисэхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлсэн.
Тиймээс энэ оноос хэрэгжиж буй Иргэний нисэхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан онцлог зүйл заалтуудыг танилцуулж байна.
Иргэний нисэхийн тухай хууль батлагдсанаар дараах үр дүнд хүрнэ гэж тооцсон. Үүнд:
- Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн орчин бүрдэж, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо сайжирна;
- Засгийн газрын тохируулагч агентлагийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын чиг үүрэг тодорхой болж, төрийн хяналт шалгалтын бие даасан, хараат бус зарчимд нийцнэ.
- Нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, иргэний нисэхийн тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөөнийг дэмжих, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэнэ;
- Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалтын чиг үүргүүд тодорхой болж, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөн бий болгох эдийн засгийн зохицуулалтын орчин бүрдэнэ;
- Шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдана;
- Ерөнхий зориулалтын нисэхийн эрх зүйн орчин сайжирна.
- Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах, нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.