ЗТЯ

Хил холболтын төмөр замын төслүүдийг эрчимжүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг тэргүүлэх 14 мега төслийн нэг болгон зарласан. Зам, тээврийн яам 2024 онд “Гашуунсухайт-Ганцмод” хилийн боомтын төмөр замын хил холболтын гүүрэн байгууламжийг хамтран барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.

Уг асуудлыг 2008 онд анх хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 02-нд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ань Лушен нар гарын үсэг зурж баталгаажуулан уг ажлыг эрчимжүүлэв.

“Шивээхүрэн-Сэхээ” боомтын хил дамнасан төмөр замын Монголын нутаг дэвсгэр дээрх хэсгийг ашиглалтад хүлээн авлаа. Эдгээр хил холболтын төмөр замын төслүүд хэрэгжсэнээр экспортын хүчин чадал 2028 онд +35 сая тонноор, 2030 оноос +80 сая тонноор нэмэгдэх бөгөөд экспортын орлого 2028 оноос 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө 1.1 нэгж хувь болох юм. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлснээр экспортын хэмжээг нэмэгдүүлж, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх юм.

2024 онд мөн “Замын-Үүд-Эрээн” боомтын нарийн царигийн өртөөг өргөтгөж, хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв.

амын-Үүдийн нарийн царигийн өртөөг өргөтгөж, чингэлгийн талбайг шинээр байгуулан хилийн хоёр дахь гол замыг холбосноор ачаа боловсруулах хүчин чадал хоногт 419 вагон байсан бол 622 болон нэмэгдэж, нарийн царигаар хүлээн авах галт тэрэг солилцоо хоногт 8 байсан бол 12 хүртэлх галт тэрэг солилцох боломж бүрдэж, импортын ачаа тээвэрлэлт хурдан шуурхай болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close