Нийслэл

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцэв

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлого, баримт бичгийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж байна.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын санаачилгаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан хаагчдын санал, зөвлөмжийг тусгах зорилгоор “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний олон нийтийн хэлэлцүүлэг”-ийг арванхоёрдугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны хот байгуулалт, газар, зам тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбар бүрийн 120 гаруй албан хаагч оролцон санал, зөвлөмжийг дэвшүүллээ. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлж, санал тусгах ажил хийгдэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close