СЕХ
Бие даан нэр дэвшигч 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг хүргүүллээ
Үндэсний аудитын газарт Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хуулийн хугацаанд хянаж, 2 иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг буцааж, 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргалаа.
Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад бие даан нэр дэвших 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өглөө.