ОХУ

Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн харилцаа сэргэж байна

Манай улсад ирээд буй ОХУ-ын Хабаровскийн хязгаарын бизнес эрхлэгч нар Монголын компани, ААН-үүдийн төлөөлөлтэй бизнес уулзалт хийлээ. ОХУ-ын Экспортыг дэмжих төвөөс зохион байгуулж буй бизнес айлчлалд ОХУ-ын Алс Дорнод дахь хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг “Ветли Восток”, мөн Алс Дорнод дахь хамгийн том кофе шарагч “Аркси трейд” болон “Балтимор Амур”, ИП Заяц” зэрэг 30-аад компанийн төлөөлөл ирж үйл ажиллагаагаа танилцуулав.

Уулзалтад Монголын талаас “Ландбриж”, “Хурд хүч”, “Хаанбулаг интернэйшнл”, “Барилга.мн”, “Гоесан”, “Далай ээж тур”, “Биоплас” зэрэг уул уурхай, логистик, аялал жуулчлалын компанийн төлөөлөл оролцлоо. Уулзалтын үеэр ОХУ-ын Экспортыг дэмжих төв Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бидний зорилго адил. ЖДҮ-ийн хөгжил мөн ижил бэрхшээл, сорилттой тулгарч буй. Үүнд бид зорилгоо нэгтгэн ажиллана” хэмээн Хабаровскийн хязгаарын Олон нийтийн ассоциацын Ази, Номхон далайн бүсийн тэргүүн Владимир Бирюков хэллээ.  

ОХУ-ын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг Монголд хүлээн авсан Монгол-Оросын бизнесийн зөвлөлийн тэргүүн Э.Оюунтэгш хэлэхдээ, дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн хямралт байдлаас болж цаг алдаж, түр хугацаанд зогсоод байсан Монгол-Оросын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн уулзалт, хамтын ажиллагаа сэргэж байна гэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close