
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Оросын шигшээ багийн нийт гишүүд Колумб улсад болсон 56 дахь удаагийн Олон улсын физикийн олимпиадаас алтан медаль хүртлээ
Долоодугаар сарын 4-нд Колумбид зохион байгуулагдсан Олон улсын физикийн 56 дугаар олимпиад (IPhO)-аас Оросын шигшээ баг таван алтан медаль хүртсэн аж.
ОХУ-ын Гэгээрлийн сайд С.Кравцов үг хэлэхдээ “Нийт 91 улс орны оролцогчийг хамруулсан дэлхийн хамгийн нэр хүндтэй оюуны тэмцээнүүдийн нэгэнд Оросын баг эх орноо нэр төртэйгөөр төлөөлөн оролцлоо. Физик нь технологийн манлайллын үндэс суурийг бүрдүүлдэг салбаруудын нэг юм. Оросын багийн таван оролцогч алтан медаль авсан нь Оросын физикийн боловсролын өндөр түвшин, манай залуучуудын шаргуу хөдөлмөр, авьяас чадварын илт нотолгоо болсон юм” хэмээв.
Монголын багийн таван гишүүн бүгд медаль хүртэж, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт үзүүлэв.
Залуу физикчдэд баяр хүргэе!
Эх сурвалж: Посольство России в Монголии
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



