Эрүүл мэндНийслэл

Иргэдийн анхааралд

Дүнжингарав худалгааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрснээс үүссэн нөхцөл байдлын үед авах арга хэмжээний зөвлөмж хүргүүлж байна.

Иргэн та тухайн газар нутагт оршин суудаг бол дараах зүйлсийг хийж өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалаарай.

1. Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмал настай иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх

2. Иргэд маск зүүх боломжтой бол хэд хоногтоо тухайн газар нутагт оршин суухгүй байх

3. Хэрэв тухайн газарт оршин суухаас өөр аргагүй бол цонх тагтаа онгойлгохгүй сайтар битүүлэх

4. Сүү болон шингэн зүйлс ихээр ойр ойрхон уух

5. Даралтын аппарат байгаа бол даралтаа үзэж тэмдэглэх

6. Ойр дотны хүмүүсийн биеийн байдлыг ажиглах

– Толгой өвдөх, эргэх

– Огиулж бөөлжих

– Ядарч сульдах

– Амьсгал давхцах

– Ухаан балартаж унах гэх мэт шинж тэмдэг илэрвэл ЯАРАЛТАЙ эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Эх сурвалж: БЗД-ийн 26-р хороо

Холбоотой мэдээ

Back to top button
Close