ЭМЯХууль эрх зүй

Ажлын байрны дарамт хүчирхийллээс сэргийлэх сургалт зохион боллоо

Эрүүл мэндийн яамнаас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ажилтны үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор тус яамны албан хаагчдад “Ажлын байрны дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд Хөдөлмөрийн тухай хууль, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх цогц мэдлэг олгох тус сургалтыг ХЭҮК-ийн хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг удирдаж, “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн баримтлах суурь зарчим, үндсэн эрх” болон “Ажлын байрны дарамт, хүчирхийллийн хэлбэр” гэсэн агуулгын хүрээнд лекц уншсан.

Ажлын байрны дарамт нь хүний хувийн орон зайд бүдүүлгээр халдаж, ажлаа чөлөөтэй эрхлэхэд саад учруулдаг хүний эрхийн тэр дундаа хөдөлмөрлөх эрхийн зөрчил юм.

Тиймээс сургалтын дараа эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэх хүний эрхийн мэдлэгтэй, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг, дарамт, хүчирхийллийг үл хүлцдэг орчин бүрдэх нөхцөл бий болно гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close