Жил бүр амралтын нэг өдрийг автомашингүй болгодог уламжлалтай. Энэ жилийн тухайд Автомашингүй өдөр 2023 оны зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт буюу маргааш болох юм.
Автомашингүй өдөр зохион байгуулдаг “Улаанбаатар Марафон-2023” олон улсын гүйлтийг нийслэлийн төв замд зохион байгуулахтай холбоотойгоор 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 06:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.
Эх сурвалж: ТЦА