Нийслэл

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 7000 тонн мах нөөцөлжээ

Жил бүрийн хавар нийслэлд махны үнэ тэнгэрт тулдаг бөгөөд үнийн хөөрөгдлийг бууруулах,  махны хомсдол үүсэхгүй байх зорилгоор нөөцийн махыг худалдаалдаг.

Нөөцийн махны борлуулалтыг өнөө жил Нийслэлийн захирагчийн ажлын алба хариуцах бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 21-25-ний хооронд нөөцийн мах худалдаалах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй аж.

Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж, өнгөрсөн онд ХХААХҮЯ нь хувийн компаниудаар 7000 тонн мах бэлтгүүлсэн байна. Энэхүү нөөцийг махыг нийслэлийн есөн дүүрэгт 450 гаруй цэгүүдээр дамжуулан худалдаална. Ингэхдээ ирэх долдугаар сарын 1-н хүртэл борлуулахаар төлөвлөжээ. Нөөцийн махыг зах зээлд худалдаалж буй махнаас 20-30 хувийн хямд үнээр борлуулахаар төлөвлөж буй.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close