нитхОнцлохНийслэл

Хог ангилан ялгах үйлдвэрийг шинэчлэн барих төслийг танилцууллаа

Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /REDUCE REUSE RECYCLE/ дадал буюу 3R4UB төслийн нээлтийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ хүрээнд хог ангилан ялгах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүрэг, Нарангийн энгэрт шинэчлэн барих бөгөөд төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжих юм. Мөн энэ чиглэлээр нөлөөллийн ажлыг хийж, загвар төслийн хүрээнд хог хаягдал ангилах ялгах үйл ажиллагааг таниулж, сурталчлах аж.  

2024 он хүртэл хэрэгжих уг төслийг Европын холбооны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. Төслийг Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инноваци ба үйлчилгээ судлалын институт, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх юм. 

Төсөл хэрэгжсэнээр жилд 15 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулж, 250 мянган тонн нүүрс төрөгч байгальд задрахаас хамгаалах юм. Мөн 100 мянган мод устгагдахаас сэргийлж, 3000.000 м/куб усыг жил бүр ариглан хэмнэнэ хэмээн тооцож байна. 

Төслийн нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “…Миний хувьд Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа сансрын уудмаас эх дэлхийдээ бууж ирснийхээ дараа хэлсэн үгийг энд дурдмаар байна. Тэрбээр “Би маш сайхан цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмжтэй эх дэлхийгээ харлаа. Гэхдээ сансрын уудмаас харахад эх дэлхий минь их жижигхэн юмаа. Тиймээс хүн бүр байгаль дэлхийгээ хайрлаж яваасай” гэж хэлсэн.

Дэлхий дахинд хэрэгжүүлж буй НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, зүй зохистой ашиглаж, хамгаалахад улс орон, хүн бүр манлайлал үзүүлэх ёстой. Энэхүү төслийн зорилгод хүүхэд залууст байгалийн нөөцийг хамгаалах, зөв зохистой хэрэглээний дадлыг олгох нь ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт болно” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close