Байгаль орчин

Үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Барх, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5- 15 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.

Маргааш буюу 19-нд Хэрлэн гол Мөнгөнморьт, Эг гол Хантай, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байна.

Түүнчлэн 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амарч, зугаалж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close