Урлаг спортФото сурвалжлага

“Dеmа Dаnсе”-тай мөч

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн үеэр Сүхбаатарын талбай дээр бүх нийтэд зориулсан биеийн тамир, спорт, урлагийн өдөрлөг зохиогдлоо. Энэ үеэр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Н.Дэлгэрмаа дасгалжуулагчтай “Dеmа Dаnсе” ахмадын хамтлагийнхан тоглолтоо толилуулсан юм. Төгсгөлд нь талбайд цуглсан иргэдийг вальсын аянд хөл нийлүүлэн бүжихийг урьсан билээ.

Тус хамтлаг саяхан болсон Өмнөговь аймгийн ЗДТГ, Монголын Нийтийн бүжгийн спортын холбооны аймгийн салбар зөвлөл, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан Нийтийн бүжгийн спортын “Алтан говийн гайхамшиг” сэдэвт бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд тэргүүлж амжилттай оролцсон юм.

Сонирхуулахад, бүжгийн спортоор 2 цаг хичээллэхэд  15-16 км гүйсэнтэй тэнцэхүйц инерги зарцуулдаг ажээ.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close