Энэ долоо хоногоос эхлэн сайжруулсан шахмал түлшийг 100 кг-аар борлуулж байна. Ингэснээр иргэд долоо хоногт зургаан шуудай түлш авдаг байсан нь багаслаа хэмээн бухимдаад буй. Иймд ямар учраас эл зохицуулалтыг хийж байгаа талаар “Тавантолгой түлш” компанийн хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга Ц.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “БНХАУ-ын хил цар тахлаас үүдэн хаалттай байгаа. Сайжруулсан шахмал түлшийг савладаг 25 кг-ын шуудайг тасалдахаас урьтаж, хомстол үүсгэхгүйн тулд 100 кг-ын шуудайгаар давхар савлаж, 25 кг-ын түлшнээс хоёрыг өгч байна. Ингэснээр долоо хоногт хуваарилдаг зургаан шуудай түлшний 150 кг түлштэй дүйнэ.
Хил гааль хаалттай учраас 25кг-аар савладаг шуудайгаа тасалдахаас сэргийлж байгаа юм. Түүнчлэн тав хоногийн дараа хилээр 25-кг-ын шуудай нэмж ирэх гэж байна” гэлээ.