Гадаад харилцаа
Гамшгаас хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Зафер Атешыг /2021.05.28/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар болон цаашид тус харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.
Энэ үеэр өнгөрөгч гуравдугаар сард болсон цасан болон шороон шуурганы улмаас хохирол амссан Дундговь аймагт БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас хандивлаж буй мөнгөн тусламжийг Элчин сайд гардуулж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.