МАН

Дөрвөн асуудлаар зөвшилцөх шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүрт зохион байгуулдаг мэдээллийн “Морин цаг”-т УИХ-ын гишүүн Су.Батболд оролцож, УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Сонгуулийн хуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг хэлэлцэж батлах хуулийн хугацаа дуусахад 20 гаруй хоног үлдсэн. Тиймээс МАН, бусад намын төлөөлөлтэй хамтарч боловсруулсан хуулийн төсөлд тусгасан дөрвөн асуудлаар зөвшилцөж чадвал хуулийг хугацаанд нь батлах боломжтой гэнэ.


Эдгээр дөрвөн асуудал нь:
Нэгдүгээрт, машинаар тоолсон саналын дүнг гараар хяналтын тооллого хийж баталгаажуулах. Ингэснээр сонгогчдын өгсөн санал үнэн зөв баталгаажихын дээр “хар машины” гэх маргаанд цэг тавих ач холбогдолтой гэж үзэж байна.


Хоёрдугаарт, сонгуулийн мажоритар системийг нэг тойрог, нэг мандат болгох. Ингэж нэг мандат бүхий жижигрүүлсэн тойрог болгосноор улстөрийн нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй болно.


Гуравдугаарт, намын жагсаалт гаргахдаа Монгол Улсыг бүсчилсэн байдлаар хувааж, 28 хүнийхээ нэрийг жагсаан сонгуулах хувилбарыг дэвшүүлж байгаа.


Дөрөвдүгээрт, тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг дан ганц төрийн албан хаагчдаар бүрдүүлэхийг болиулж, 70 хувьд улстөрийн намын төлөөлөл оруулах. Ингэснээр сонгууль зохион байгуулагчид илүү шударга ажиллах боломжтой болно гэж үзжээ.


Эдгээр асуудал УИХ-ын гишүүн Су.Батболдын өргөн барьсан хуулийн төслийн үндсэн агуулга бөгөөд ИЗН, “Шударга ёс” эвсэлтэй хамтран боловсруулсан юм. Өргөн барьсан сонгуулийн хуулиудыг нэгтгэх дэд ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдан ажиллаж эхэлснийг мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close