ОнцлохОрон нутагШинэ мэдээ

Ховд аймгийн Засаг дарга отрын малчидтай уулзлаа

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус аймгийн нутагт отроор өвөлжиж буй өөр аймаг, сумдын малчдаар орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай нь /2020.12.27/ танилцсан байна.

Өнөөдрийн байдлаар Увс, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн 4 аймгийн 40 гаруй малчин өрхийн бог, бод нийлсэн 53,8 мянган толгой мал Ховд аймгийн Дарви, Чандмань, Зэрэг, Эрдэнэбүрэн гэсэн 8 суманд отроор өвөлжиж байна. Үүний хамгийн олон буюу 2 аймгийн 30-аад өрхийн 20 орчим мянган толгой мал нь Дарви сумын нутагт отроор өвөлжиж байгаа аж.

Зарим малчид нутагт нь хур бороо багатай, өвс ургамал муу, ган гачиг ихтэй байсан учраас өнгөрсөн 5 сард нутгаасаа гарч, 700 гаруй км зам туулж, малаа оторлон нүүдэллэсээр ирсэн бөгөөд тэд өвөлжиж, хаваржихаар төлөвлөж байгаагаа дуулгасан байна. Тиймээс эх малаа хээлтүүлээгүй гэнэ. Тэдний хувьд нэг жилийн төлөөр малаа өсгөх биш харин амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаа онд мэнд оруулж, нутаг буцахыг чухалчилж байгаагаа хэлсэн байна.

Улсын хэмжээнд 10 аймгийн 80 орчим сум цас зудтай хүндхэн байгаа. Дээрээс нь “COVID-19” цар тахлын халдварын улмаас улсын хэмжээнд мөрдөж буй хөл хорионы улмаас Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газраас отроор өвөлжиж буй малчдыг хөөж туухгүй байх, харин ч тухайн аймаг, сум орон нутгийн зүгээс сэтгэл санааны дэмжлэг үзүүлж харилцан ойлголцож, хамтран ажиллах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу холбогдох албаны төлөөллөөс бүрлсэн ажлын хэсгийн хамтаар Дарви суманд ажиллаж тус сумын нутагт өвөлжиж буй зарим малчдаар орж санал бодлыг нь сонсон, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгч, зохих дэмжлэг үзүүлсэн байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг дарга

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close