Эрүүл мэндНийслэлШинэ мэдээ

БЗД-ийн 19 цэгт нийт 43769 иргэнээс шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарчээ

Баянзүрх дүүргийн 19 цэгт нийт 43769 иргэнээс шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарлаа гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Тус дүүргийн 24 хорооноос нийт 181 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээд буй юм.

ШУУРХАЙ ШТАБ-ынхан 24 цагаар үүрэг гүйцэтгэж, дүүргийнхээ иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж буй бөгөөд шаардлагатай тохиолдолд 93190092, 80535063 утсанд холбогдох боломжтой аж.

Харин тусгаарлалтад байгаа иргэд:

  • Хүнсний хангамж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
  • Бусад асуудлаар мэдээлэл авах бол “CALL CENTER” төвд 1900-1063 утсаар холбогдох боломжтой.

Түүнчлэн хэрэв та зөвшөөрөгдсөн 15 байгууллагад ажилладаг бол хайртай хүмүүсийнхээ төлөө цаг зарцуулж, ЯГ ОДОО шинжилгээгээ өгөхийг уриалж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close