Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэв
Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болов. Хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай. Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлж байжээ.
Түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ.