Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
FocusЕрөнхийлөгч

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна.

Тэрбээр “Бүх нийтээр мод тарих намрын аян”-ы хүрээнд “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, түүний дотор халх, дөрвөд, баяд, захчин, хотон, урианхай, торгууд, казах, үзэмчин ястны төлөөллийн  хамт мод тарилаа.

Төрт ёсны ариун гал голомт, дэлхийн соёлын үнэт өв Орхоны хөндийд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг даян дэлхийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн бүх хүнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Өнөөдөр тарьж, суулгаж буй мод бүр Хархорум хотын мандал бадрал, Монгол Улсын тусгаар тогтнол, тогтвортой хөгжлийн бат бэх үндэс суурь болон ургах болно гэдгийг онцоллоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах бус, цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх цогц санаачилга болон хөгжиж байгааг тэмдэглэв.

Цаашид шинжлэх ухаан, инновац, шинэ технологид тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн хамтын оролцоог өргөжүүлснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын нэгэн гол тулгуур болон үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Хотын ногоон байгууламж бий болгох хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулахаар төлөвлөсөн юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, Зэвсэгт хүчин, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, банк, санхүү, ойн болон модны салбарын байгууллагууд 900 мянган мод тарьж, арчилж хамгаалж байна.

500 мянган хүн ам оршин суух Шинэ Хархорум хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж байх юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд төр, хувийн хэвшил, уул уурхай, банк, санхүүгийн салбар, иргэд хамтран 140 сая мод тарьж, ургуулан, 147 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802

Холбоотой мэдээ

Back to top button
Close