Нийгэм

Хурандаа нар хандивын аянд нэгдлээ

Дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн бэлтгэл хурандаа Ч.Амгалантуяа, Б.Баянмөнх нар тус бүр 100 мянган төгрөгийн хандивыг илгээлээ.

Бэлтгэл хурандаа Ч.Амгалантуяагийн хувьд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан бол Б.Баянмөнх хурандаа мөн аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын даргын албыг хашиж байсан юм.

Эрхэм хурандаа нар “Дэлхий нийтийг түгшээж байгаа вирусийн халдвараас эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлж, амрах завгүй ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон Онцгой байдлын байгууллагынхаа нийт алба хаагчиддаа баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүхний минь хичээл зүтгэл, ард иргэдийн эвийн хүчээр энэ эрсдэлт нөхцөл байдлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ баярлалаа” гэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close