Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБоловсролБоловсролОрон нутаг

Энэ жил боловсролын салбарт 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Энэ хичээлийн жилд Орхон аймагт төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэг, 24 сургуульд 28 мянга орчим хүүхэд суралцаж, 2700 гаруй багш ажиллана.

Нэгдүгээр ангид 2400 хүүхэд элсэн орлоо. Төрийн байгууллагаас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын сурах таатай орчин бүрдүүлэх зорилгоор боловсролын салбарт улсын төсвөөс 25.8 тэрбум, орон нутгийн төсвөөс 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр, биеийн тамирын талбай байгуулахад дийлэнхийг нь зарцуулжээ.

Тодруулбал, Яргуйт багт 150 хүүхэд, 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөлд 150 хүүхэд, 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөлд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байна. Мөн 928 хүүхдийн суудалтай сургууль энэ жил ашиглалтад орно. Цаашид “Эрдэнэ” багт 150, 4-р цэцэрлэгийн өргөтгөлд 150, “Рашаант” багт 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барина.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close