Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутагЭрүүл мэнд

Орхон аймагт “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжинэ

Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжинэ. Уг төслийн хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.

Тус аймагт төрийн болон хувийн хэвшлийн 137 байгууллагад 344 эмч, 436 сувилагч, мэдээллийн технологийн таван мэргэжилтэн ажиллаж байна. Эдгээр байгууллагыг цахимд холбосноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч цаг товлолт болон өвчтөн, үйлчлүүлэгчийн мэдээллийг төр, хувийн байгууллагууд богино хугацаанд солилцох давуу талтай юм. Төслийг хэрэгжүүлэхэд аймгийн ЗДТГ-аас энэ онд 200 сая төгрөг төсөвлөсөн байна.

Төслийн хүрээнд онцгой байдлын үед зарлан мэдээлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг шаардлагатай газарт шуурхай дуудаж түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close